Үйл явдал

БНХАУ-ын Чингдао хотын захиргаанаас бүх иргэдээ коронавирусний шинжилгээнд хамруулах ажил эхлэх гэж байна. Есөн сая иргэнд шинжилгээ хийх ажил таван өдөр үргэлжилнэ. Өнгөрсөн тавдугаар сард тахлын голомт Ухань хотод 10 хоногийн дотор 11 сая иргэнээ шинжилгээнд хамруулах ажлыг явуулсан.

Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Weibo-д нийтэлсэн мэдэгдэлд Чингдао хотын эрүүл мэндийн хороо шинээр зургаан тохиолдол, шинж тэмдэггүй 6 тохиолдол илэрсэн гэж мэдэгджээ. Глобал Таймс сайтад мэдээлснээр, тэдгээр тохиолдолууд бүгд нэг эмнэлгээс бүртгэгдсэн байна. Тиймээс бүх иргэдээ шинжилгээнд хамруулах шийдвэр гаргажээ.