ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.04.25/ Наран ургах, шингэх 05:46-19:54

Зурхай

2023.04.25, МЯГМАР ГАРАГ | ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 5 | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2023.04.25, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.46-19.54

Үс засуулбал: Эд,мал арвидна

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.