Үйл явдал

АНУ-ын эм үйлдвэрлэгч Жонсон ба Жонсон компани коронавирусний эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн шатны туршилтаа эхлүүлээд удаагүй байгаа тэдний туршилтад орж байсан сайн дурын иргэн тодорхойгүй байдлаар өвдөж, Жонсон ба Жонсон компани туршилтыг түр зогсоолоо.

Тэдний зүгээс

“Манай журмын дагуу тодорхойгүйгээр өвчилсөн хүний биеийг бид шалгаж байна”

хэмээн мэдээлсэн байна. Сөрөг үйл явдлууд буюу өвдөж зовиурлах, осол гэх мэт нь ноцтой ч, эмнэлзүйн томоохон судалгааны үеэр олж мэдэх шаардлагатай зүйлсийн нэг байдаг тухай тэд хамгийн эхэнд хийсэн туршилтыг түр зогсоож байгаа тухай мэдэгдэлдээ дурджээ. Энэ удаагийн туршилт нь вакцины гаж нөлөөг мэдэх байсан гэнэ. Гэхдээ тэдний зүгээс тодорхойгүй өвдсөн нь ямар шинжээр илэрсэн тухай мэдээллээгүй байна.