Үйл явдал

Бангладеш улсад хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой жагсаал цуглаан хэдэн долоо хоног үргэлжилсний үр дүнд хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг цаазаар авах ял оноодог болж байна. Өчигдөр буюу даваа гарагт тус улсын захиргаанаас хүчингийн хэрэг үйлдсэн хүний дээд ялыг цаазаар авах ял болгож байгааг мэдэгдлээ.

Гэхдээ ерөнхийлөгч үзэглэх ажил явагдсаны дараа энэ хууль хүчин төгөлдөр болох юм. Хууль зүйн сайд Энаясул Хак энэ төрлийн хуультай болж байж л хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг багасна гэж мэдээлжээ. 2020 оны эхний есөн сарын байдлаар дор хаяж 975 эмэгтэй хүчингийн хэргийн золиос болж хохирсон тухай нийслэл Дака хотын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч мэдэгджээ. Өнгөрсөн өдрүүдэд тус улсын иргэд “охидоо битгий ганцааранг нь үлдээ, хүүгээ хүн байхад анхаар” гэх уриан дор хүчирхийллийн эсрэг тэмцсэн юм.