ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.10/ Наран ургах, шингэх 05:21-20:16

Зурхай

2023.05.10, ЛХАГВА ГАРАГ | ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 20 | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.10, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.21-20.16

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Одны тохиол

Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтээн барилдлага  

Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх,  авшиг авах,  бэрийн үйл,  дайсныг дарахад болон хуран чуулах,  үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч,  ширүүн үгт,  хилэнц таалагч,  дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3,  5,  8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх,  мөрд орвол олз олж тахигдах,  хулгайч шар үстэй жижиг нүүртэй,  алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох,  зүүн нүд татвал хувцас олдох,  баруун нүд татвал тэмцэл болох,  баруун чих цангинавал сайн,  зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх,  тагнай загатнах,  бие татвал үзэсгэлэн болох,  хөлийн шөрмөс татвал үг,  асуулт болох болой.