Үйл явдал

АНУ-ын тэргүүн хатагтгай Меланиа Трамп коронавирусийн халдвар авсан болон эмчлүүлсэн бүхий л туршлагаа Цагаан ордны цахим хуудсаар дамжуулан хуваалцсан байна. Тэрбээр мэдэгдлийнхээ дунд өөрийн хүү Баррон Трампыг халдвар аваад эдгэрч байгааг хэлжээ.

Меланиа анх халдвар авснаа мэдээд хүүгээ халдвар авсан байхвий гэдэгт санаа зовниж байжээ. Доналд, Меланиа нар халдвар авсны дараа Барроны шинжилгээний хариу сөрөг гарсан ч, хоёр дахь шинжилгээгээр эерэг гарсан байна. Гэхдээ түүнд ямар ч шинж тэмдэг илрэлгүй, эдгэрсэн гэнэ. Ямартай ч Меланиа өөрөө хүнд өвдөж, одоо сайжирсан гэдгээ хэлж, удахгүй ажилдаа орохоо мэдэгджээ.