Үйл явдал

Марихуан, хар тамхийг чөлөөтэй худалдаалдаг бараг цорын ганц улс орон болох Нидерландад цар тахлын дэгдэлтийн улмаас шинэ журам мөрдөж эхэлжээ. Цар тахалтай холбоотойгоор Нидерландад оройн 20 цагаас хойш марихуан, хар тамхи худалдаалахыг хориглож байна.

Энэ дагуу өнөөдрөөс эхлэн Нидерландын кафе, бар, ресторануудын үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Түүнчлэн оройн 20 цагаас хойш архи согтууруулах ундаа, марихуан, хар тамхи худалдаалахыг хоригложээ. Түүнчлэн Нидерландын ерөнхий сайд удаан татгалзсаны эцэст олон нийтийн газарт 13-аас дээш насны хүмүүс зайлшгүй амны хаалт зүүх журам батлан гаргажээ. Нидерландын ерөнхий сайд Марк Рютте энэ талаар мэдэгдэхдээ: -Хэдийгээр бид иргэдийнхээ амьдрал ахуй, амьдралын хэмнэлийг алдагдуулахгүй байхыг эцсээ хүртэл хичээсэн ч харамсалтай нь Европын орнуудад цар тахлын дэгдэлт эрчимжсэн учраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд зарим нэг хориг тогтоож, дүрэм журам гаргахаас аргагүйд хүрлээ гэжээ.