ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.22/ Наран ургах, шингэх 05:06-20:32

Зурхай

2023.05.22, ДАВАА ГАРАГ | ЗУНЫ ТЭРГҮҮН УААГЧИН МОГОЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.22, Даваа гараг

Наран ургах шингэх: 05.06-20.32

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Одны тохиол

Рашаан: Аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтэн барилдлага

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.