Үйл явдал

Мексикийн Батлан хамгаалахын сайд асан, генерал Сальвадор Сиенфуэгос Зепеда-г Лос Анжелесийн ОУ-ын онгоцны буудал дээр АНУ-ын албаныхан саатуулсан тухай Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард өчигдөр твиттерт жиргэжээ.

Сальвадор цагдан хоригдсон тухай АНУ-ын Мексикт суугаа Элчин сайд Кристофер Ландау Эбрардад мэдэгдсэн байна. Гэхдээ АНУ-ын албаныхан ямар шалтгаанаар түүнийг сатуулсан тухай мэдээллээгүй байгаа юм. CNN агентлагаас АНУ-ын хар тамхитай тэмцэх албаруу холбогдсон ч, энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Сальвадор Сиенфуэгос Зепеда 2012-2018 онд тус улсын Батлан хамгаалахыг сайдаар ажиллаж байжээ.