ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.25/ Наран ургах, шингэх 05:01-20:38

Зурхай

2023.05.25, ПҮРЭВ ГАРАГ | ЗУНЫ ЭХЭН УЛААГЧИН МОГОЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.25, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05.01-20.38

Үс засуулбал: Зүс царай сайжирна

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.