Үйл явдал

Францын Канн хотод далай доорх музей нээгдэх гэж байна. Канн хотын албаныхан Их Британийн уран бүтээлчдээс Леринсийн арлуудын хооронд дүрслэх уран баримлуудыг бий болгон, Франц, Газар дундын тэнгис дэх анхны усан доорхи Эко музейг байгуулах хүсэлт тавьжээ.

Эхний ээлжний зургаан баримлыг хийж дууссан байна. Тэдний загварыг Британийн урлаач Жейсон Дэ Цайрас Тейлор бүтээжээ. Бүтээлүүдийг ерөнхийд нь Канн хүмүүсийн төрхийг харуулан хийсэн байна. Гэхдээ илүү том хэмжээтэйгээр, сонгогдсон хэдэн оршин суугчдын царайг дуурайлган хийжээ. Тусгай, усанд уусч муудахааргүй материал ашиглан бүтээсэн юм. 11-р сараас эхлэн эдгээр баримлуудыг нэг метрийн далайн гүнд байрлуулж, Леринсын арлуудын хооронд Газар дундын тэнгист анхны усан доорхи Эко музейг байгуулахаар болжээ.