ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.26/ Наран ургах, шингэх 04:57-20:54

Зурхай

2023.06.26, ДАВАА ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.06.26, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.57-20.54

Үс засуулбал: нас уртасна.

Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох,  зэтгэрийг дарах зэрэгт сайн.

Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтэн барилдлага

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.