Үйл явдал

Цахим мессеж илгээхэд зориулагдсан Телеграм аппликейшинд 100 мянга гаруй бүсгүйг зургийг хувцасгүй болгон, хиймэл оюун ухаантай хүнийг (виртуал модел) төлөөлүүлсэн зургууд нийтлэгджээ. Үүнд насан хүрээгүй охид ч бас багтсан байна.

Энэ төрлийн зураг хуваалцсан хүмүүсийн зүгээс

“энэ бол зүгээр л хөгжилдөх гэсэн энтертайнмент зүйл”

гэж мэдэгдсэн байна. BBC агентлангийнхан үүнд шалгалт хийн тусгай хуурамч технологи (deepfake bot) ашиглан бодит хүний зураг дээр виртуал (хиймэл оюун ухаантай хүн ) модел бий болгосонг олж мэджээ. Энэ технологийг насанд хүрэгчдэд зориулсан кино болон дүрс бүтээхэд ашигладаг байна. Хяналт шалгалт хийсэн холбогдох албаны ажилтан Гиоргио Патринийн зүгээс

“Цахим ертөнцөөр олон нийтэд зургаа хуваалцах нь олон зүйлийн хохирогч болох эрсдэлтэй байна”

хэмээн анхаарууллаа.