ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.28/ Наран ургах, шингэх 04:59-20:53

Зурхай

2023.06.28, ЛХАГВА ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2023.06.28, Лхагва гараг

Наран ургах шингэх: 04.59-20.53

Үс засуулбал: эрч хүч ихэснэ.

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.