Үйл явдал

Жилед компанийн “Ремдесивир” эмийг коронавируст халдартай өвчтөнд эмчилгээ болгон хэрэглэхийг албан ёсоор баталгаажууллаа.

АНУ-ын Хүнс, эмийн захиргааныхан вирусний эсрэг эм "ремдесивир" эмийг коронавируст өвчтнүүдийг эмчлэхээр баталлаа гэж Жилед компаниас мэдэгджээ. Хүнс, эмийн захиргаа энэхүү эмийг 5 сард яаралтай үед хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Веклури гэж мөн нэрлэдэг Ремдесивир нь КОВИД-19 өвчтнүүдийг эмчлэхэд баталсан цорын ганц вирусний эсрэг эм юм. 

Ремдесивир нь дунд зэргийн шинж тэмдэгтэй өвчтнүүдийн эмчилгээнд тус болж байгаа талаар Жилейд өмнө нь мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч Доналд Трамп коронавируст халдвар авсны дараа энэ эмийн эмчилгээ хийлгэж байжээ.

Дэлхийн эрүүл мэндийн яамны судалгаанд ремдесивир нь өвчтнүүдийг нас барахаас сэргийлээд зогсохгүй 2,750 өвчтнийг эмнэлэгт хэвтүүлэх ор хоногийг багасгасан гэж гарчээ.

33 жилийн өмнө байгуулагдаж байсан Жилеэд нь 76 тэрбум ам.долларын хөрөнгөөр үнэлэгддэг, 2009 онд Эбола вирусний эсрэг эмчилгээний эм нь бүтэлгүйтэж байсан, үүнийгээ КОВИД-19 халдварын эмчилгээний эм болгон хөгжүүлэх ажилд анхлан оролцсон. Энэ компани өөр бусад С, ДОХ-ын эмчилгээнд хэрэглэх эмийг гаргасан байна.

Ремдесивир эмийн 5 өдрийн курс эмчилгээ нь 3,120 ам.доллар

гэж 6 сард мэдэгдэж байжээ.

Коронавирусний батлагдсан тохиолдол дэлхий хэмжээнд өссөөр л байна. АНУ-д гурав дахь давалгаа эхэлж, 10 сарын 1-нээс хойш 7 өдрийн дунджаар 25 хувь нэмэгджээ. Испани, Франц мөн коронавируст халдварын бүртгэгдсэн тохиолдол нэг сая давсан Европын орнууд болж байна.