Үйл явдал

Өмнөд Солонгос улсад томуугийн вакцин хийлгэсний дараа амь насаа алдсан хүний тоо 25 хүрлээ. 19 сая иргэнийг үнэгүй вакцинд хамруулахаар төлөвлөж байсан. Одоогоор 13 сая гаруй иргэн аль хэдийн вакцинд хамрагджээ.

Хэдийгээр вакцинжуулалтыг түр зогсоох шийдвэр гарсан ч, эрх баригчид болон эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс нас барсан шалтгаан нь вакцины хамааралгүй гэж үзсээр байгаа юм. Амь насаа алдсан тохиолдол дунд 17 настай хүү ч мөн багтсан байгаа. Энэ асуудлыг ахлаж байгаа дарга Жон Үн Кёонгийн зүгээс мэдэгдэхдээ “Хэдийгээр вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдол нэмэгдэж байгаа ч, вакцинтай холбоотойгоор нас барах маш бага л боломж байгааг бид харж байна” гэжээ. Өмнөд Солонгосын засгийн газраас коронавирусийн цар тахлын хажуугаар ханиад томуугийн дэгдэлтээс сэргийлэхээр урьд урьдны жилүүдээс илүү анхааран, вакцинжуулах ажлыг авуулж байсан юм.