Үйл явдал

Зөрчилдөөнтэй бүс нутаг дээрх мөргөлдөөн үргэлжилсээр байна. Энэ хэргээс үүдэн амь насаа алдсан хүний тоо аль хэдийн 5,000 хүрсэн тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Туркийн талаас Азербайжаныг дэмжин, нөхцөл байдлыг илүү хурцадмал болход нөлөөлж байгаа учраас тус улстай зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа тухай Москвагийн эрх баригчид мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгч АНУ-ыг ч мөн маргалдаантай бүсэл энх тайван тогтооход хувь нэмрээ оруулахыг уриалсан юм. Хүнд нөхцөл байдал одоо нэг сарын турш үргэлжилж байна. 1994 онд хоёр улс энэ хэргээр зургаан жил дайн хийснээс хойшх хамгийн хурцадмал нөхцөл байдал энэ онд дахин тохиож байгаа нь энэ юм.