Үйл явдал

Сүүлийн үед БНСУ-ын томуугийн вакцин хийлгэсэн иргэд амь насаа алдсан асуудал олны анхаарлыг татаад байгаа. Амь насаа алдсан иргэдий тоо аль хэдийн 30 хол давжээ. Гэсэн хэдий ч БНСУ-ын өвчнийг хянан, урьдчилан сэргийлэх газраас түр зогсоогоод басйан вакцинжуулалтаа үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

БНСУ-ын өвчнийг хянан, урьдчилан сэргийлэх газраас амь насаа алдсан иргэдийн үхлийн шалтгаан нь томуугийн вакцинтай хамааралгүй гэдгийг олж тогтоосон хэмээн мэдэгджээ. Тиймээс өчигдөр орой вакцинжуулалтаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна. 13 сая гаруй иргэнд вакцин хийгээд байгаа. Нийт 19 сая иргэнийг үнэгүй вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлийн шинэчилсэн мэдээллээс харахад вакцин хийлгэсний дараа амь насаа алдсан хүний тоо 36 хүрсэн байна. 17 настай Инчон хотын иргэн хамгийн анхны амь насаа алдсан тохиолдол болсон. Гэхдээ вакцины нөлөөтэй нас бараагүй болох нь тогтоогджээ. Бусад нас барсан иргэдийн хувьд өндөр настай, даралт ихтэй гэх мэт шалтгаанаар амь насаа алдсан гэж Солонгосын албаныхан мэдээлсэн байна. Үүнээс гадна ханиад томуугаар өвчлөх нь бусад өвчний шалтгаан болж, зарим хүмүүс амь насаа алдах нь ч байдаг учраас вакцинжуулалт маш чухал гэдгийг эрх баригчид мэдэгджээ.