Үйл явдал

Чех улсын эрүүл мэндийн сайд өөрийн гаргасан халдвараас хамгаалах дүрэм журмыг зөрчин, албан үүргээ хүлээлгэн өгөхөөр боллоо. Тэрбээр нийслэл Прагa хотод хууль бусаар нээлттэй байсан ресторанаар үйлчлүүлээд гарч ирж байсан нь нийтэд ил болсон байна.

Чехийн халдвараас хамгаалах бүхий л ажлыг хариуцаж байгаа вирус судлаач, эрүүл мэндийн сайд Роман Примула хаалттай байх ёстой ресторанаар үйлчлүүлсэн нь түүнийг өөрийнхөө гаргасан дүрмийг зөрчсөн гэх том шалгтаан боллоо. Өнгөрсөн лхагва гарагийн орой хоолны газраас гарч ирж байсан зургийг папараццичид цахимд хуваалсан байна. Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш түүнийг ажлаас нь хална, эсвэл өөрөөр нь огцруулна гэж мэдэгджээ.  Ерөнхий сайд хэлэхдээ

“Бид усаар номлол айлдан, дарс ууж чадахгүй. Сайд үргэлж үлгэр жишээ байх хэрэгтэй”

хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс эрүүл мэндийн сайдыг огцорнуу гэж хүсч байна хэмээн тэрбээр өчигдөр олон нийтэд хэлжээ. Үүнээс гадна сайдыг бүх хүнээс уучлал гүйх шаардлагатай гэсэн байна.