Үйл явдал

Судан улс Израйльтай хэвийн харилцаатай болох шийдвэр гаргаад байна. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамд цагаан ордноос мэдээлжээ. Энэ шийдвэрийн дагуу АНУ Судан улсыг терроризм, эдийн засгийн тусламж өгөхийг хориглосон орнуудыг жагсаалтаас хассан байна.

Энэ мэдэгдлийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дор хаяж Арабын таван улс Израйльтай хэвийн харилцаатай болох хүсэлтэй байгааг хэлжээ. Бараг 26 жилийн дараа анх удаа Персийн булангийн улс Израиль улсыг хүлээн зөвшөөрч, хэвийн харилцаатай болох гэж байна. Хоёр улс нь хөдөө аж ахуйн асуудал, нислэг, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдлээ. Гэхдээ хэлэлцээр хийх тодорхой хугацааг албан ёсоор мэдэгдээгүй байна. Иордан улс 1994 онд Израйльтай энхийн гэрээ байгуулсан. 1979 онд Египт Израильтай хэвийн харилцаатай болсон түүхтэй. Африкийн Арабын гишүүн улс Мавритан нь 2009 онд Израилийг хүлээн зөвшөөрсөн боловч 10 жилийн дараа харилцаагаа тасалсан юм.  Израйльтай харилцаагаа албан ёсоор улам бүр өргөжүүлж буй Арабын орнуудын тоо нэмэгдэж байгааг Палестинчууд буруушааж, үүнийг өөрсдөөс нь урвасан явдаг гэж дүгнэж байгаа юм байна.