REUTERS/Dado Ruvic

Үйл явдал

Оксфордын их сургууль болон АстраЗенека компани хамтран хөгжүүлж байгаа Ковид-19 вакцины туршилтад орсон хамгийн эрсдэлт бүлгийн гэгдэх настай иргэдэд дархлаа хүчтэй тогтож байгаа тухай үр дүнгийн мэдээллийг Файнэншл Таймс сэтгүүл Даваа гарагт дурджээ. 

Энэ вакцин нь өндөр настай бүлгийнхэнд хамгаалалтын эсрэг биет болон цагаан эсийг бий болгож байгаа тухай онцолсон байна.

Энэ үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг анагаах ухааны сэтгүүл, Файнэншл Таймст удахгүй нийтлэх гэнэ. Өнгөрөгч 7 сард 18-55 насны эрүүл хүмүүст хийсэн вакцины үр дүнд хүчтэй дархлаа тогтсон талаар мэдээлж байсан. Гэхдээ тухайн үед тус сэтгүүл "Энэ нь настай хүмүүст аюулгүй, үр дүнтэй байх эсэхэд эргэлзэж байгаа" талаар сэрэмжлүүлж байжээ.

Оксфордын их сургуулийн судлаачидтай хамтран хөгжүүлж буй АстраЗенекаг Ковид-19 халдварын эсрэг хамгаалах вакцин бүтээх өрсөлдөөнд амижлттай анхдагч байна гэж харж байгаа юм.

 

Эх сурвалж: reuters.com