Үйл явдал

Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн нэг Скарлетт Жонсон хуримаа хийсэн тухайгаа мэдэгдсэн байна. Тэрбээр нөхөр жүжигчин Колин Жосттой зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон хуримаа хийсэн тухайгаа хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногийг амралтын өдрүүдээр хосууд хамгийн ойрын найзууд болон гэр бүлийнхэнийхээ хүрээнд хуримын ёслолоо хийсэн байна. Зарим эх сурвалжид тэднийг коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор хуримаа олон хүн цуглуулахгүйгээр хийсэн байх гэж таамагласан байна. Хосууд хоёр жил үерхснийхээ дараа 2019 оны 3-р сард сүй тавьсан. Колин Жостын хувьд энэ нь анхны гэрлэлт. Харин Скарлеттын гурав дахь гэрлэлт нь юм.