Үйл явдал

Бразил болон БНХАУ-ын албаныхны зөвшилцлийн дагуу Хятад улсад үйлдвэрлэсэн CoronaVac вакцины эхний хэсгийг Сан Паулo хотод хүлээн авлаа.

Үүнд 120 мянган тун вакцин иржээ. Анвиза хэмээх Бразилын үндэсний эрүүл мэндийн зохицуулагч байгууллага Бразилд хэрэглэх зөвшөөрөл авахыг хүлээж байгаа учраас эдгээр вакцины тунг нь агуулахад хадгалахаар болсон байна. Вакцин нь Сан Паулогийн засгийн газрын дэргэдэх Бутантан институттай байгуулсан гэрээний дагуу Бразилд ирсэн бөгөөд энэ нь Eрөнхийлөгч Жайр Болсонаро, Сан Паулу мужийн захирагч Жоао Дориа нарын хооронд маргааны сэдэв болоод байгаа юм. Жайр Болсоноарогийн хувьд Хятадын гарган авсан вакцинаас хэрэглэхгүй гэсэн бодолтой байгаагаа илэрхийлсэн. 3 шатны 9 мянган сайн дурынханг хамарсан туршилтаар Sinopharm эмийн үйлдвэрлэлийн компани тус вакциныг аюулгүй гэж мэдээлжээ.