Үйл явдал

Өнөөдөр Английн Хатан хаан Элизабет, хунтайж Филипп нар хуримын 73 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ өдөр өөрсдийн ач зээ, ханхүү Жорж, гүнж Шарлотт, ханхүү Луис нарын хийсэн картыг уншиж буй гэрэл зургаа даруулан, цар тахлын энэ үед баярыг энгийн даруу өнгөрөөхөөр байна.

Тэд хөл хорионы хязгаарлалттай байгаа энэ үед Виндсор цайзад ихэнхи цагаа өнгөрүүлж байгаа. Хатан хаан Элизабет 1947 онд Эдинбургийн гүн, Хунтайж Филиптэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэд, найман ач зээтэй. Наймдах ач нь 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ. Тэдний алтан хуримын ойгоор хатан хаан, хунтайж Филиппийг Лондон дахь Гилдалхолл дээр хэлсэн үгэндээ маш их хүндэтгэл үзүүлсэн. Элизабет: “Тэр бол магтаал сайшаалыг тийм ч амархан хүлээж авдаггүй хүн. Гэхдээ тэр энэ олон жилийн турш миний хүч чадал байсан. Цаашдаа ч байгаасай гэж хүсдэг” гэж байжээ.