Үйл явдал

 БНХАУ-ын Засгийн газрын яаралтай хэрэглээний схемийн дагуу төрийн өмчит Sinopharm компанийн бүтээсэн туршилтын Covid-19 вакциныг бараг 1 сая Хятадын иргэнд тарьсан гэж тус компанийн дарга мэдэгджээ.

Хятад улс нь өнгөрсөн сард Sinopharm-ийн гарган авч байгаа коронавирусний эсрэг вакцин аюулгүй гэдгийг мэдэгдснээр ОХУ-ын спутник-v вакцины араас бүртгэгдсэн хоёр дахь аюулгүй, хэрэглэх боломжтой вакцин болсон. “Яаралтай тусламж болгон нэг сая орчим хүнд вакцин тарьсан бөгөөд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй. Хүмүүст зөвхөн хөнгөн шинж тэмдэг илэрч байсан” гэж Хятадын үндэсний эм үйлдвэрлэлийн Sinopharm компанийн дарга Лю Жинжэн Сичуанд хийсэн ярилцлагын үеэр дурджээ.