Үйл явдал

Германы баруун хэсэгт байрлах Ессен хотын нэгэн ахлах зэргийн эмч бие нь хүнд байсан коронавирусийн халдвартай хоёр өвчтөнийг үхлийн тариагаар хөнөөсөн гэх мэдээлэл өнөөдөр цацагдсан байна. Тухайлбал энэ хэргээг цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ. Өнгөрсөн 2-р сараас Ессенийн их сургуулийн эмнэлэгт ажиллаж байгаа 44 настай эмч, халдвар авсан 47 болон 50 настай хоёр иргэний амв насыг хороосон гэж сэжиглэгдэж байгаа юм.

Хохирогчдын бие маш муу байснаас гадна эрчимт эмчилгээний тасагт байсан гэдгийг цагдаа нар онцолжээ. Хэрэгт сэжиглэгдэж байгаа эмч нь хохирогдчын нэгийнх нь амь насыг хороосноо хүлээн зөвшөөрсөн байна. Энэ хэргийг хохирогчийн ар гэрийнхнийг зовлонгоос салгахын тулд үйлдсэн гэж мэдүүлжээ. Үүнээс гадна үхлийн тариа хэрэглэхээсээ өмнө ар гэрийнхэнд нь мэдэгдсэн гэсэн байна. Шүүхээс мэдээлж байгаагаар хохирогчид өөрсдөө хорвоог орхихыг хүсч байсан болох ч, энэ нь эмчийн зүгээс санаачлан хийсэн ажил байж ч магадгүй байгаа юм. Одоогоор хэрэг үйлдсэн эмчийг ажлаас нь халсан байна. Цагдаа нар ч мөрдлөгийг явуулж, хэргийг тодорхой болгохоор ажиллаж байна. Ессен нь халдвар хамгийн их тархсан Германы хотуудын нэг юм.