Үйл явдал

Ирэх 12-р сар гэхэд Модерна болон Пфайзерийн вакцинууд батлагдсан эрхээ авахаар байгаа тухай ЕХ-ны тэргүүн Урсула Фон Дер Лайн мэдэгдлээ. Эдгээр вакцинууд нь Европруу нийлүүлэлт хийх хэлэлцээрт хүрсэн байгаа тухай тэрбээр онцолсон байна.

Хэрвээ бүх ажил төлөвлөгөөний дагуу амжилттай явагдвал, хамгийн эртдээ ирэх сарын дундуур, бүх туршилт амжилттай явагдаж 90-ээс дээш хувийн үр дүнтэй нь батлагдсан Пфайзер Бионтек болон Модернагийн вакцин бүрэн эрхээ авна гэж ЕХ-ны тэргүүн Урсула Фон Дер Лайн мэдээлжээ. Энэ тал дээр Европын эмийн агентлаг, Америкийн  Хүнс ба эмийн удирдлагатай нягт холбоотой ажиллаж байгаа. Мэдэгдэл хийх үеэр Урсулагаас Оросын вакцины тухай лавлан асуухад “Аливаа вакцин нь Европийн эмийн агентлагийн зөвшөөрлийн журмаар батлагдсан байх шаардлагатай” гэж хариулжээ. Европын комисс нь вакцин гарган авч таван компанитай урьдчилан захиалах гэрээ байгуулсан. Үүнд Швед Британийн AstraZeneca, Америкийн Johnson and Johnson, Франц Британийн Sanofi-GSK, Америк Германийн Pfizer/BioNTech, Германийн CureVac компаниуд багтаж байгаа юм. Ингэснээр ирэх жилд эхний ээлжинд Америк болон Европын холбооны улсын иргэд вакцинд хамрагдаж эхлэх нь бараг тодорхой болоод байгаа юм.