Үйл явдал

Тайланд улсын Сурин хотод зааны параад болсон байна. Сурин муж нь Тайландын зааны эх нутаг гэдгээрээ алдартай. Сурин хотын төв талбайгаар 160 гаруй заан параад хийсэн байна. Энэ үйл ажиллагаа нь 1962 оноос хойш зохион байгуулагдаж байгаа.  

Параадыг Тонг Хам, Тонг Танг хэмээх ихэр заанаар эхлүүлжээ. Үүнээс гадна заануудын идэх дуртай олон төрлийн жимснээс 50 тонныг бэлтгэсэн гэдгийг Тайваний үндэсний телевиз онцолсон байна. 2003 онд Сурин заан шалгаруулах ёслол нь Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн. 269 заан оролцсон хамгийн том зааны найр болж байжээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас бага зэрэг хязгаарлалттай явагдаж байна. Өчигдөр эхэлсэн үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд үргэлжлэн, маргааш дуусах юм. 160 заанаас гадна 2,000 орчим заан сургагч болон уран бүтээлчид энэхүү үйл ажиллагаанд оролцож байна.