Үйл явдал

Короанвируст халдвараар өвдөөд эдгэрсэн хүний биед эсрэг биет үүсч, дахин халдвараар өвчлөхгүй гэдэг нь батлагдсан. Гэхдээ эсрэг биет тухайн хүний биед ердөө зургаан сар хадгалагддаг гэдгийг судлаачид олж тогтоосон байна.  Оксфордын их сургуулийн эрдэмтэд халдвараар өвчилсөн хүн зургаан сарын дараа дахиж халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэдээлсэн байна.

Энэ нь эсрэг биет тухайн хүний биед ердөө зургаан сар хадгалагддагийг илэрхийлж байна. Эрдэмтэд Оксфордын халдвар аваад эдгэрсэн болон, эдгэрсний дараа дахиж халдвар авсан 12 мянган хүн дээр туршилт явуулжээ. Судлагаан дээр ажилласан Оксфордын их сургуулийн халдвар судлалын профессор Дэвид Эйр хэлэхдээ “эсрэг биет халдвараас хэр удаан хамгаалахыг нарийн судлаж байна. Эхний байдлаар ямар ч байсан эдгэрсэн хүн богино хугацаанд дахин вирусээр өвчлөхгүй нь тодорхой боллоо” гэж мэдээлжээ. Тэрбээр энэ нь зургаан сар гаруйн хугацаанд судласны дүнд олж мэдсэн дүгнэлт болохыг хэлсэн байна.