V/23-ны НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд 20 сая төгрөгийн 2 азтан тодорлоо

Нийгэм

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. 

Энэ удаагийн тохиролд 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 27,928,848 баримт хамрагдсанаас:

20 сая төгрөгийн 2

3 сая төгрөгийн 3

1.5 сая төгрөгийн 27

500 мянган төгрөгийн 252

100 мянган төгрөгийн 2481

30 мянган төгрөгийн 25111 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 35236540.

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 14704032.

Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ"-ын 7.10-д ...Сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу үндсэн сугалааны 8 орон таарсан 2 азтан нь тухайн төрлийн урамшууллын санд тусгасан 20 сая төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 10 сая төгрөг авах юм.