Entertainment

Тайз, дэлгэцийн нэртэй дуучин, жүжигчин Мари Лафоре 81 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Үзэгч та Мари Лафорег “Наймаалж-3” кинонд бүтээсэн дүрээр нь мөн “Манчестер, Ливерпуль” дуунуудаар нь сайн таних байх...

Мари Лафоре анх тайзнаа 19 настай байхдаа тухайн үед Францын нэгэн телевизийн сувгаас зохион байгуулсан “Ирээдүйн одод” уралдаант тэмцээнд амжилттай оролцон гарч байжээ. 23 насандаа Мари эстрадын урлагт нэрээ цуурайтуулж, тухайн цаг үеийнхээ нэртэй дуучдын хамтаар олны танил болсон юм. Улмаар 1978 онд тэрээр Швейцарьт шилжин амьдарч, энэ улсын иргэн болжээ.

Лафорегийн уран бүтээлээс түүний Manchester et Liverpool дууг нь андахгүй сайн мэддэг. Мөн тэрээр “Наймаалж-3”, “Уян сэтгэл”, “Халуун наранд” гэх зэрэг олон кинонд Ален Делон, Жан Поль Бельмондо нартай хамтран тоглож байжээ.