Юнеско, Европ дахь 11 газрыг дэлхийн байгалийн эх ундарга болгон бүртгэлээ

Энтертэйнмент

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Дэлхийн өв соёлын зөвлөл нэр бүхий 5 объектыг өв соёлын жагсаалтад багтаажээ.

Франц дахь Кордуанийн маяк, Германы Матильденгьоед байрлах Дармштадтын зураачдын колони, Италийн Падуя дахь 14-р зууны баримал болон Саудын Арабын Хима эртний дүүргийг жагсаалтад нэмж багтаажээ. Түүнчлэн Европт байрлах 11 байгалийн цогцолбор газар дахь цэвэр усны ундаргыг тусгай бүс болгон жагсаалтад оруулсан байна.

Байгалийн эрдэст усны ундарга болсон спа газар орныг ЮНЕСКО-ийн жагсаалтад багтаасан байна. Эдгээрт Германы Бад-Эмс, Баден-Баден, Бад-Киссинген гэсэн 3 амралтын цогцолбор, Чехийн Франтишков Лазни, Карловы Вары, Марианы Лазне гэх 3 газар, мөн Австрийн Баден, Бельгийн Спа, Францын Виши, Италийн Монте-катини-Терме, Их Британийн Бат гэсэн нийт 11 байгалийн эрдэст усны ундарга газар багтсан байна. Эдгээр бүх хот нь байгалийн өвөрмөц тогтоц, эрдэст усны ундаргыг түшиглэн боссон Европын хотууд юм.