Entertainment

Японы Араши поп хамтлаг Зүүн Өмнөд Азийн улс орнуудаар аялан тоглолт хийж байна. Мөн хамтлагийнхан өөрийн шинэ уран бүтээлээ танилцуулж, интернэт, олон нийтийн цахим хуудсаар дамжуулан шинэ дуунуудаа түгээж байгаа юм.

Араши хамтлагийнхан гадны улс орнуудаар хийх аялан тоглолтоо Индонезиас эхлүүлжээ. Энд хамтлагийнхан 2 хоног саатаж, өөрсдийн фенүүдэд зориулан тоглолтоо хийхээс гадна уулзалт, арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн түүнчлэн Индонезид хийх аялан тоглолтоо дуусгаад цааш Сингапур, Тайланд, Тайваньд очиж тоглох юм байна.