Хоногт 1061 хүнээс халдвар илэрч, 41-80  насны дөрвөн хүн нас барлаа

Ковид-19 /дотоод/

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1061 хүн халдвараар өвдсөний 779 орон нутгагт бол 282 нь нийслэлийн иргэд байна.

Ингэснээр нийт халдварын тоо 183 мянга 657 боллоо. Хоногт халдварын улмаас 41-80 насны дөрвөн иргэн нас барж нийт нас баралт 880 д хүрээд байна. Харин хэвтэн эмчлүүлж байсан 1674 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор 9102 хүн хэвтэн эмчилгээ хийлгэж байгаагаас 868 хүний биеийн байдал хүнд байгаа бол 207 хүн маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.