Entertainment

“Оддын дайн” киноны одод арлын Япон улсад хүрэлцэн иржээ. Тэд Япон улсад энэ баасан гарагт нээлтээ хийх “Оддын дайн” киноны 9-р анги буюу “Скайуокерын сэргэн мандалт” киноны нээлтэд оролцох юм байна. 

“Оддын дайн” киноны шинэ ангийн нээлтэд оролцохоор киноны уран бүтээлчид Японд иржээ. Тэднийг киноны үнэнч үзэгчид угтан авч мэндчилсэн байна. “Оддын дайн” киноны 9-р ангийн найруулагч Жеффри Абрамс, Рейн дүрийг бүтээсэн жүжигчийн Дейзи Ридли нар Токио хотноо хүрэлцэн ирж, улаан хивсний ёслолд оролцжээ. Найруулагч Жеффри Абрамс Японы үзэгчид тэдний бүтээлийг тэсэн ядан хүлээж, маш таатай хүлээн авч байгаад баяртай байгаагаа ярьсан байна.