GETTY IMAGES

Entertainment

Английн нийслэл Лондон хотноо болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тэргүүлжээ. 23 настай бүсгүй 2019 оны Дэлхийн миссээр шалгарч, түүнд өнгөрсөн оны тэргүүн мисс Мексикийн модель Ванесса Понсе де Леон титмийг нь зүүж өгсөн байна. “Дэлхийн гоо бүсгүй”-н тэмцээнд манай орноос Үндэсний ялагч Цэнгэлмаа оролцож, тэмцээнд оролцсон 110 бүсгүйчүүдээс шилдэг 40-д багтсан амжилт үзүүлсэн юм.

Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингхийн хувьд тэрээр улс орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд тэргүүлсэн 4 дэх бүсгүй болжээ. Хамгийн сүүлд 1993 онд Ямайкийн гоо бүсгүй Дэлхийн мисс-ээр шалгарч байсан юм. 2019 оны Дэлхийн гоо бүсгүй Тони-Энн АНУ-ын Флорид мужийн их сургуульд суралцдаг, дуулж бүжиглэх дуртай, балетын урлагаар хичээллэж, хэд хэдэн хөгжмийн зэмсгээр тоглодог гэнэ. Тэрээр Дэлхийн гоо бүсгүйн тэмцээний “авъяаслаг мисс”-ээр шалгарчээ. Тэгвэл энэ жилийн Дэлхий гоо бүсгүйн тэмцээний дэд байрыг Францын мисс Офели Мезино эзэлж, түүний араас Энэтхэгийн гоо бүсгүй Суман Рао 3-р байранд орсон байна. Түүнчлэн энэ жилийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр шүүгчид тив тивийн төлөөлөл болсон гоо бүсгүйчүүдийг шалгаруулан нэрлэсэн юм. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг анх 1951 онд Англид зохион байгуулж байжээ. Энэ жил анх зохион байгуулсан газраа эргэн болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх жил 70 дахь удаагаа болох юм. Ирэх жилийн тэмцээнийг Тайланд улсад зохион явуулах гэнэ.

Getty Images

Credit: missworld.com