Entertainment

Алжирын Масдар хотод боловсруулсан материал, байгаль орчинд ээлтэй зүйлсээр хамгийн том хэмжээтэй мозаик зураг бүтээж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлжээ. 

Мозаик зургийг 1,015 кв/м хэмжээтэй талбайд буюу сагсан бөмбөгийн хоёр талбайг нийлүүлсэнтэй адил талбайд бүтээжээ. Аварга хэмжээтэй мозаик зургийг бүтээхэд бүтэн сарын хугацаа шаардагдсан байна. Зургийг бүтээхэд 90,500 боловсруулсан материал, тэр дундаа хуванцар сав, картон гэхчлэн материал ашиглажээ. Аварга том мозаик зураг бүтээх төсөлд нутгийн иргэд идэвхтэй оролцож, материал, хуванцар сав зэргийг цуглуулсан байна. Олон улсын Гиннесийн дээд амжилтыг бүртгэх албаны ажилтнууд аварга том мозаик зургийг газар дээр нь үзэж, бүртгэн авсан байна.