Нарийн ногооны хомсдол үүссэн нь Эрээн хотод халдвар гарсантай холбоотой

Нийгэм

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон нарийн ногооны нийлүүлэлтийг тогтвортой байлгах тухай Засгийн газар хэлэлцлээ. 

ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан: "Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалийн асуудлаас хамаарч  Он гартал мал, махыг экспортлохгүй байхаар шийдвэрлэсэн.

Мөн өргөн хэрэглээний бүх төрлийн будаа, сахарын импортлоход хил, гаалийн удаашрал үүсээд байгаа. Урд хил дээр 190 хүнсний бараа бүтээгдэхүүн ачсан вагон хүлээгдэж байна. Тиймээс ГХЯ-тай хамтран Хятадын талтай хэлэлцээр хийхээр холбогдож байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас урьдчилсан байдлаар ирэх сараас эхлэн 30 орчим хүнсний вагоныг нэмж гаргах талаар ярьсан. Гэхдээ энэ шийдвэр албажаагүй байгаа. Албажуулах тал дээр бид анхаарч ажиллах болно. 

Үүнээс гадна нарийн ногооны хомсдол үүсээд байна. Гол асуудал нь эрээн хотод гарсан ковид гарсантай холбоотой. Эрээн хотод халдвар гарснаар дотоодын хэрэглээгээ хангах, бусад улс орон руу тээвэр явуулах боломжгүй болсон. Тиймээс бид өөр боомтоор дамжуулж татан авалт хийх тал дээр анхаарч ажиллаж байна. ЗГ-ын зүгээс гаргаж байгаа шийдвэр бол ковид-19-ын хүнд үед ард иргэдийнхээ хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлгах, инфляцыг тогтвортой байлгах, үнийн дарамтыг бууруулах, хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр гаргасан шийдвэр юм" гэлээ.