Entertainment

Бидний сайн мэдэх "Жэймс Бонд" киноны жүжигчин Оонор Блакмэн 94 насандаа өөрийн гэртээ хорвоог орхижээ. Оонор Блакмэн Лондонгийн зүүн хэсэг Плайстовд 1925 онд мэндэлжээ. Тэрбээр Гүйлдхолл-ын Хөгжимт Драмын сургуульд суралцаж байсан. Суралцах хугацаандаа тулааны урлагаар хичээллэж байсан нь түүнд Жэймс Бонд киноны Пусси Галоригийн дүрд тоглох боломжийг бий болгожээ.

Түүний гэр бүлээс

“Тэр минь бидний хувьд гайхалтай ээж, эмээ байсан төдийгүй олон хүний хүндэтгэл хүлээсэн авьяаслаг жүжигчин байсан юм. Гоёмсог байдал, ухаалаг хандлага, бие бялдрын эр зориг, өвөрмөц хоолой, гайхалтай ажлын ёс зүйг хослуулан тэрээр кино урлагийн ертөнцөд өөрийн том орон зайг олж авч чадсан юм. Бүхий л хүчин чармайлтаараа мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн тэрбээр манай үеийн олон агуу кино, театрын бүтээлүүдэд хувь нэмрээ оруулсан. Өнөөгийн кино урлагийн хөгжил түүний авьяас билэг, хичээнгүй байдал, хүчин чармайлттай салшгүй холбоотой. Жаргалтай, гунигтай бүх цаг мөчид холоос биднийхээ дэргэд байгаарай ээжээ”

хэмээн түүнд хүндлэл үзүүлжээ. Жэймс Бондын үнэнч шүтэн бишрэгч комедиан Дэвид Валлиамс түүнд хүндлэл үзүүлэн “Блакмэн "Жэймс Бонд" киноны Пусси Галоригийн дүрээр үүрд бидний сэтгэлд амьдарсаар байх болно” хэмээжээ.