Алма-Атад 1-р сарын үймээнд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Улс төр

Казахстаны Алма-ата хотноо олныг хамарсан арга хэмжээ болж, улс орондоо өнгөрсөн 1-р сард болсон иргэдийн жагсаал, үймээн самууны үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ. 

Алма-аты хотын төвд иргэдийн жагсаал болж, 1-р сарын үймээнийг нэхэн дурсч, амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. 

Хотын төвд цугласан олон 1-р сард болсон үймээний үеэр амиа алдсан иргэдийн зураг хөргийг барин жагсч, цэцэг барин лаа асаан хүндэтгэл үзүүлжээ. Энд цугласан хүмүүс улс орондоо дэгдсэн иргэдийн үймээн самуунд ерөнхийлөгч Касым Жомарт Токаевыг буруутган, түүний засгийн газрын буруутай үйл ажиллагаа иргэдийн дунд үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдэхэд хүргэсэн гэж үзэж байна.