Унгарын Ерөнхийлөгчөөр энэ улсын түүхэнд анх удаа эмэгтэй улс төрч сонгогдлоо

Улс төр

 Унгар улсын ерөнхийлөгчөөр энэ улсын түүхэнд анх удаа эмэгтэй улс төрч сонгогдлоо. 44 настай Каталин Новак парламентын гишүүдийн 3/2%-ийн саналаар улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдсон байна. 

Каталин Новакийг ерөнхийлөгчийн суудалд Унгарын эрх баригч ФИДЕС нам нэр дэвшүүлжээ. Тэрээр янз бүрийн цаг үед ФИДЕС намд улс төрийн нөлөө бүхий албан тушаал хашиж, хамгийн сүүлд өнгөрсөн оныг дуустал гэр бүлийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байжээ.

Каталин Новак улсынхаа төрийн тэргүүний суудалд Янош Адерыг залгамжлах юм. Янош Адер Унгарын ерөнхийлөгчөөр хоёронтаа сонгогдож байжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 5-р сарын 10-нд дуусгавар болох юм.