Entertainment

БНХАУ-д ковид-19 цар тахлын үеэр 3-р сарын 21-нд шинээр мэндэлсэн гурван “панда” анхны хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Гурван панда БНХАУ-ын Чэнгду хотын Панда үржүүлгийн судалгааны төвд мэндэлсэн байна.

Тэд аз жаргалтайгаар баярын өдрөө өөрсдийн хэвтэрт хэвтэн, хооллож өнгөрүүлсэн байна. Цахим орчинд тарсан тэдний зураг, дүрс бичлэг нь олон хүний хайрыг хүргэжээ. Хамгийн сонирхолтой нь тэдэнд “Халуун хуурай гоймон” хэмээх нэр өгсөн бөгөөд нөгөө ихэрт нь Ухань хотын алдарт “Дахонггао” буюу уламжлалт шатаасан өндөгний бин гэх утгатай нэр өгсөн байна. Харин сүүлд мэндэлсэн панданд “Чүншэн” хэмээх нэр хайрлажээ. Тэд анх төрөхдөө 100 грамм жинтэй байсан бол одоо 3,700-аас 3,800 орчим грамм жинтэй болжээ.