Entertainment

Италийн тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч Lamborghini компани цоо шинэ супер машин бүтээснээ танилцуулжээ. 770 морины хүчин чадал бүхий V12 хөдөлгүүртэй, цагт 350 км хүртэл хурдлах чадвартай шинэ үеийн спорт машинаа олонд танилцуулсан байна.

2,5 сая еврогийн үнэ бүхий хамгийн хүчирхэг машинаа Lamborghini танилцуулсан байна. Энэхүү суперкар нь гадна дизайн, хэлбэр хийцийн хувьд өмнөх родстераас ялгаатай, хүчний төхөөрөмж нь өмнөх шиг уламжлалт батарей биш, харин супер-конденсатораар ажилладаг байна. Lamborghini өнгөрсөн намар Lamborghini Sian загварын анхны гибрид хөдөлгүүр бүхий хүчирхэг суперкар-купег танилцуулж, ихээхэн амжилт олж байжээ.

Италийн Lamborghini компанийг 1963 онд Ферруччо Ламборжини байгуулсан юм. Анх Болоньезийн Сант-Агатад байгуулагдсан компани өнөөдөр Volkswagen группийн Аudi-д харьяалагддаг байна.

Lamborghini компани нийтдээ тусгай захиалгаар 63 Сиан үйлдвэрлэж, 19 родстер гаргажээ. Энэ тоог хооронд нь нийлүүлбэл Lamborghini компани байгуулагдсан он болох 1963 гэсэн тоо болдог байна. Тансаг зэрэглэлийн спорт машинууд нь бүгд зарагдаж, хэдийнэ эзэнтэй болжээ.