Entertainment

Туркийн Стамбул хотод байрлах Гэгээн Софиягийн дуганыг статусыг нь өөрчлөн лалын сүм болгохоор тогтжээ. Туркийн эрх баригчдын энэ шийдвэрийг эртний барилгыг сүм болгохын төлөө тэмцэж байсан иргэд нь баяр хөөртэй угтан авчээ.  

Стамбул дахь сүмийн статусыг өөрчилсөнд Туркийн иргэд баяртай байна. Чухам лалын сүм болгосон нь Туркийн жинхэнэ дүр төрх, сүмийн барилгын шинжийг илүү тодотгосон, дийлэнх нь мусульман шашинтнууд оршин суудаг улс орны байр байдлыг илүүтэй илтгэнэ гэж үзэж байна. Туркийн олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар ч мөн энэ улсын иргэдийн дийлэн хувь нь музей болгон хувиргаад байсан дуганыг лалын сүм болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Туркийн дээд шүүх баасан гарагт шийдвэр гаргаж, 1934 онд Кемаль Ататюркийн шийдвэрээр музей болгоод басан Айя-София дуганыг лалын сүм болгож, статусыг нь өөрчлөхөөр тогтжээ.

ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлын жагсаалтад багтсан Айя-София музейг лалын сүм болгох шийдвэрийг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн дэмжсэн байна.

Мянгаад жилийн түүхтэй Гэгээн Софиягийн дуганыг 6-р зуунд Византийн эзэн хаан Аугаа Юстинианом байгуулж, христийн ертөнц дэх хамгийн томоохон дуганд тооцогдож байжээ. Гэвч 1453 онд Константинополь хотыг Османы эзэн хаан булаан эзэлсний дараагаар мусульманы сүм болгосон байна. Харин орчин цагт сүүлийн 86 жилийн туршид Айя-София нь музей байжээ.