Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо хэрхэн сэргээн мандуулсан бэ

Нийгэм

Өнөөдөр туурга тусгаар үндэстэн болсноо дэлхий дахинаа зарлан тунхагласан баярт өдөр.  МАНЖИЙН ДАРЛАЛД БАЙСАН 200 ГАРУЙ ЖИЛИЙН ХАР ТҮҮХИЙГ ХАЛЖ 1911 ОНЫ ХУВЬСГАЛЫГ ХИЙСЭН УДИРДАГЧИЙГ ЯАХ АРГАГҮЙ 8-Р БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ гэж үздэг. Эрх чөлөөгөө боомилуулж байсан Монгол улсын түүхийг цоо шинээр бичиж орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан өдөр түүхэнд хэрхэн тэмдэглэгдэж үлдсэн бэ

Цагтаа дэлхийн талыг эзэлж яваад Манж чин гүрний дарангуйлалд орж Хятад улсад дагаар орох шахаад байсан Монгол улсыг тусгаар улс болгон зарлахад нөлөөлсөн хамгийн том үйл явдал бол 1911 ОНЫ 12 САРЫН 29-НИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ юм. Энэ хувьсгалыг хийж Монгол гүрнийг эргэн сэргээж тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхэд оройлж оролцсон хүн бол Богд гэгээн билээ. Учир нь тухайн үеийн Монгол улсыг Хятад улсын захиргаанд оруулах санал бүхий бичгийг Ерөнхий сайд Бадамдорж гаргахад Богд тамга дарж дэмжээгүй гэдэг. Мөн Монголын бүх засаг гүнгүүд Хятадаас цалин авах заалтыг эсэргүүцэн тэмцэж, Монголыг өөртөө уусган авах гэсэн Хятадын цэргийн хүчний өөдөөс боссон хүн юм. Монголчууд хэдийгээр Төвд гаралтай хүнийг хаан сэнтийд өргөмжилсөн ч БОГД ГЭГЭЭНИЙ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН ҮЙЛ ХЭМЖЭЭГҮЙ ИХ гэдгийг эдгээр үйл явдлууд гэрчилдэг.  

 Монголчууд 1911 онд Богдыг хаан сэнтийд өргөмжлөхөд Алтанбулаг, Улиастайд байсан Монголчууд хүрээний зүг харан сүү цагааны дээжээ өргөн баярын нулимс унагаж байсан гэдэг. Энэ үйл явдлыг гадныхан  МОНГОЛЧУУД НЭГ ХҮН ШИГ ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ГАЗАР НУТАГТАА ЭЗЭН СУУЛАА гэж тэмдэглэн үлдээжээ. Төрийн хүрээний эргэлтийг Богд гэгээн удирдан  улсын цолыг Монгол, оны нэрийг олноо өргөгдсөн , их хүрээг нийслэл хүрээ гэж нэрийдэн Монгол улс сэргэн мандлаа гэж даяар олноо тусгаар тогтнолоо зарлаж байжээ. Энэ ёслолын дараа БОГД ХААН ЗАРЛИГ БУУЛГАЖ ТӨРИЙН ТАВАН ЯАМ БАЙГУУЛСАН. Гадаад яамны сайдаар Чинван Ханддорж, дотоод яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Сангийн яамны сайдаар түшээт ван Чагдаржав, Цэргийн яамны сайдаар далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Намсрай гүн нарыг тохоон томилжээ. Үүнээс хэдхэн сарын дараа ерөнхий сайдаар сайн хан Намнансүрэнг  томилсон.

Энэ ЦАГ ҮЕЭС ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭС СУУРИЙГ ТАВЬСАН ГЭЖ ҮЗДЭГ. 1911 онд өнөөгийн бидний амьдран суугаа ,айл гэр тусдаа гэрээ барьж байгаатай адил бие даасан улс болоход тоймгүй ажил болсныг түүхийн хуудсанд тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал 1912 ОНД ГААЛИЙН ЯАМ БАЙГУУЛЖ САНХҮҮ ТАТВАР ТАТАХ ҮЙЛ ЯВЦ ЭХЭЛСЭН байна. Ингэснээр Монгол зөв бүтцэд орж хууль эрх зүй, санхүүгийн системийн эхлэл тавигдаж, Богд хааны зарлигаар бүх Монголчууд Монгол дээл өмсөн заншжээ. Түүгээр ч үл барам төрийн тамгад гадны ямар ч үг үсэг орохгүй гэж Богд хаан зарлигадан түүний АЛТ ,МӨНГӨН ХАШ ТАМГАНЫ ДАРДАС ДЭЭР ШАШИН ТӨРИЙГ ХОСЛОН БАРИГЧ НАРАН ГЭРЭЛТ БОГД ХААНЫ ТАМГА ГЭСЭН ҮГСИЙГ МОНГОЛ БИЧИГ, СОЁМБО ҮСЭГ, ДӨРВӨЛЖИН ҮСГЭЭР БИЧИН ҮЛДЭЭЭЖЭЭ.

Ингээд 1911-1921 оны хооронд Монголчууд тухайн үеийн өвөг дээдэс өдөр шөнөгүй ажиллаж арван жилийн хугацаанд орчин цагмийн Монгол улсын үндэс суурийг тавьсан гэж үздэг.  Богд хааны зарлигаар улсын дээд доод хурал байгуулах хурал  байгуулан, УГСАА ЗАЛГАМЖИЛСАН ХАН, ВАН ХӨВГҮҮДИЙГ ХЯТАД ЭХНЭР АВЧ БОЛОХГҮЙ зэргээр зарлиг буулгаж олон зүйлийг энэ үед хийжээ. ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ 8-Р БОГД, БОГДЫГ ОЙР ТОЙР ХҮРЭЭЛЖ БАЙСАН ХҮМҮҮС АНХНЫ САЙДУУД, НИЙЛЭН НЭГДЭЖ ТӨР ЗАХИРГААНЫ ГАЗРЫГ ЭМХЛЭН БАЙГУУЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАСНЫ ДАРАА ТӨР УЛСАА БЭХЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ, ГАДААД УЛС ОРНУУДААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХ үйл хэргийг хийсэн байдаг.  Гэтэл 1914 оны зургаан сард Да лам Цэрэнчимэд баруун хязгаарт явж байгаад цаг бусаар таалал төгсжээ.  Үүний дараа 1915 онд Чинван Ханддорж, 1919 онд Сайн хан Намнансүрэн нар ээлж дараалан насан эцэслэжээ .МУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ НЭГ ҮЗЭЛ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ БАЙСАН ХҮМҮҮС, ЦАГ БУСЫН ҮХЛЭЭР АР АРААСАА ОДСОНЫГ ГАДНЫ НӨЛӨӨ , Богд гэгээнийг унагах гэсэн бусдын шидсэн чулуу хэмээн түүхчид үздэг. Энэ түүхийг Монголчууд ой санамжаасаа устгахгүй байж одоо ч сургамж авч өнөө үеэ тольдох нь зүйтэй гэж эрдэмтэн судлаачид санал нийлдэг юм.  1911 ОНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫГ ИЙНХҮҮ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ УЛС АЛЬ ХЭДИЙНЭЭ УСТАН МӨХӨХ байсныг 111 жилийн өмнөх түүх ийнхүү харуулдаг билээ.