Энтертэйнмент

Цахим ертөнцөд хандалт өндөртэй контэнт хуваалцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Олон лаяк, шейр дагагчтай болохын тулд амь нас болон эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн фактуудаас хүргэе.

1.  21 настай Америкийн иргэн инстаграмд зориулан галт тэрэгний зам дээр суугаад зураг даруулж байх үедээ галт тэргэнд дайруулан амь насаа алджээ. Одоо зөвхөн түүний зураг нь л үлдсэн.

2.  Тиктокийн нэгэн чалленжэд гурвуулаа бүжиглээд голынх нь үсрэх үед захын хоёр хүн нь нэг нэг хөлөөрөө хүрэлцэх байжээ. Харамсалтай нь голд байсан хүү үсэрч амжилгүй тархиараа газар саван унасан байна. Хохирогчийн хүзүү болон шилний ойролцоох яс нь хугарсан. “Skull breaker challenge” буюу гавлын яс хугалах сорилт нэртэй аяныг залуус хэрэгжүүлж байжээ. Хэд хэдэн гомдол гарсан шалтгаанаар Тиктокоос үүнийг хориглосон байна.

3.   Тиктокд өрнөсөн ухаан алдах чалленжэд нэгдсэн олон өсвөр насны хүүхдүүд түр ухаан алдахаар чалленжийг туршиж байлаа. Харамсалтай нь чалленжэд нэгдэн 11 настай хүү эргэж сэрээгүй байна.

4.   Их Британи улсын иргэн жолоо барих үедээ снапчатд зориулан бичлэг хийж байгаад тоормзоо андууран хаазан дээрээ хүчтэй гишгэж осолд орсон.