Энтертэйнмент

Манай хойд хөршийн дизайнер Полина Черповицкаяа боловсруулсан хуванцар хог хаягдлаар үнэт эдлэл хийж байна. Байгал орчинд ээлтэй байдлаар хэрэгцээт зүйлсээ хангах тал дээр сүүлийн үед хүмүүс их анхаарах болсон.

Оросын боловсруулсан хуванцар хог хаягдлаар үнэт эдлэл, ээмэг бөгж зүүлт хийдэг дизайнерын хэлснээр түүний ажил нь байгаль орчинд ээлтэй. Үүний зэрэгцээ гоо зүйн хувьд тааламжтай, охид бүсгүйчүүдийн хэрэгцээг хангахуйц гэдгийг хэлсэн байна. Түүний хийж байгаа энэ ажил нь бусад хүмүүст ч бас шинэлэг бизнесийн санаа болж болох юм гэдгийг эх сурвалжид онцолжээ. Түүнд нэгэн үйлчлүүлэгчээс нь хуванцар хог хаягдлаар сурталчилгааны зүйл хийх санад ирсэн байна. Ингэснээр тэрбээр энэ төрлийн бизнесийн санаагаа анх олсон гэжээ. Өнгөрсөн 6-р сараас эхлэн хийж байгаа боловсруулсан хуванцар хог хаягдлаар хийсэн эд зүйлсээс нь хоёр мянга гаруй ширхэг зарагдаад байна. Үүнээс борлуулалтын таван хувь нь дахин боловсруулалтыг дэмжих буяны төсөлд зарцуулагджээ.