Энтертэйнмент

БНСУ-ын алдарт “Blackpink” охидын хамтлаг дэлхийн хэмжээний одод болон гялалзаж байна. Тус хамтлаг нь энэ жилийн Биллбоардын шилдэг 100 уран бүтээлийн эхэнд бичигдсэн. Тэгвэл дэлхийн алдарт гоо сайхны “MAC” бренд шинэ нүүр царайгаараа тус хамтлагийн гишүүн Лиса-г сонгосон байна.

Энэ нь “MAC” бренд анх удаа к-поп одыг нүүр царайгаараа сонгосон тохиолдол болж байгаа юм. Түүний хүүхэлдэй шин том алаг нүд, жижигхэн хамар нь шинэ зураг авалтад ашигласан нүдний хар болон саатай тенийг илүү тодруулсан байна. Мэдээж дэлхийн хэмжээнд хамгийн их борлуулалттай байдаг матт уруулын будгийг зураг авалтад ашиглажээ.