Энтертэйнмент

Дэлхийн аль ч оронд машин угаалгах газар ижил тогтолцоотой ажилладаг. Та машинаа унаж ороод угаалгаж дууссаны дараа мөнгөө төлөөд гардаг. Харин Японы нийслэл Токиод энэ аргыг халж шинэлэг байдлаар машинаа угаалгах хүн их болжээ.

Ковагарасетай Обакеяшикийн ойролцоо хотын төвийн битүү зогсоолуудын хажууд байрлах угаалгын газарт та машинаа оруулснаас эхлэн аймшиг эхлэнэ. Чөтгөр, зомбинууд таны хаалган дээр хашхиран орилж, аврал эрэн уйлах гэх мэтээр таныг айдаст автуулна. Харин аймшиг дуусах үед таны машин угаагдсан байх болно. 9 доллар нэмж төлөөд илүү аймшгийг мэдрэн, машин дээрээ цус асгуулж ч болох юм. Энэ үйлчилгээг авахаас бага зэрэг эмээж байгаа үйлчлүүлэгчид зориулан цахим хэлбэрээр харуулах боломжийг тус угаалгын газраас олгож байна. Адерналин ялгаруулан таныг сэргээх аймшиг хэрхэн өрнөх тухай доорх бичлэгээс үзээрэй. ( Жирэмсэн болон хэт мэдрэг, зүрх судасны өвчтэй хүн үзэхийг хориглоно)