Энтертэйнмент

Өнгөрсөн бямба гарагийн орой дуучин Адель “American comedy night”-ыг хөтөлсөн байна.

Тэрбээр хөтлөлтийнхөө үеэр

“Би хамгийн сүүлд та нартайгаа уулзсанаас хойш маш их өөрчлөгдсөн харагдаж байгаа байх. Яг үнэндээ коронавирусний хөл хорио хязгаарлалтаас болоод биенийхээ талыг л авч ирлээ. Та нарт харагдаж байгаа Адель бол миний сонгож авч ирсэн Аделийн хэсэг”

гэж наргижээ. Үүнээс гадна тэрбээр энэ үдэш дуулахаас гадна хөтлөгч хийхээс бага зэрэг эмээж байснаа хэлсэн байна. Түүнчлэн, үзэгчдэд хошигнол болгон,

“ганц хундага дарс эсвэл зургаан хундага дарс уувал дээрдэх болов уу”

гэжээ. Тэрбээр кето хоолны дэглэм барин танигдахааргүй болтлоо жин хаяснаа мэдэгдсэн юм. Бүтэн 45 кг хасаж чадсан нь маш бахархууштай байгаа тухай зарим фенүүд нь хэлсэн бол, зарим нь туранхай Адель бидний хайртай Аделээс өөр санагдаж байна хэмээн цахимаар сэтгэгдлээ хуваалцжээ.